Улаанбаатар 22° C

USD 3380.79

Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон гурван суманд бороошуулагч байршуулна

admin 2023-07-5

Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон гурван сумын зааг “Гоожуурын булаг” гэх газар бороошуулах төхөөрөмж байршуулахаар болжээ.

Говь нутагт сүүлийн жилүүдэд бороо хур орох нь улам багасаж малчдын амьдрах, аж төрөх нөхцөл улам хүндэрч байна. Өнгөрсөн жилийн өвөл, хаврын хүнд бэрх цагийг даван туулж, дэлгэр цаг ирэх байх гэсэн найдлага тээсэн хэдий ч долоодугаар сар гарсаар хур тунадас маш бага хэмжээтэй орлоо.

Иймд гурван сумын заагт байх “Гоожуурын булагт” үүл хуримтлуулах, бороошуулах төхөөрөмжийг байршуулахаар шийдвэрлэлээ. Хур бороо оруулах бүхий л аргыг судалж байна гэж аймгийн засаг дарга Р.Сэддорж нийтэлжээ.