
Ховд аймгийн Буянт сумын үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам 2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр болж өндөрлөлөө. Түүхт ойн баяраар үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа зэрэг уламжлалт наадмын арга хэмжээнүүд өргөн дэлгэр зохион байгуулсан юм. Энэхүү түүхт ойн хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын уугуул, Монгол Улсын аварга О.Хангай магнайлан түрүүллээ.
Тодруулбал, үзүүр түрүүний барилдаанд аймгийн арслан М.Баяржавхланг өвдөг шороодуулж, нутгийнхаа түүхт ойд амжилттай барилдсан байна.
Тэрбээр “Олон ястны өлгий нутаг болох Ховд аймгийнхаа Буянт сумын 100 жилийн ойн баяр наадамд түрүүлсэндээ баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, ах дүү, хамаатан садан болон нутгийн зон олондоо гүн талархал илэрхийлж, түүхт ойн баярын мэнд хүргэе. Буянт сумын маань 100 жилийн ой үнэхээр дэлгэр сайхан болж байна. Хүрэлцэн ирсэн нийт уяачид, харваачид болон наадамчин олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Мөн түүхт ойн баяр наадмыг зохион байгуулсан Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Буянт сумын нутгийн зөвлөл болон Засаг даргын Тамгын газрын хамт олонд баярлалаа” гэжээ.

20° C
3594.66

0 cэтгэгдэлтэй